Тост, Тосон Бумбын Нурууны Хамгаалал

Тост, Тосон Бумбын Нурууны БНГ-ын тухай

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын байгалын нөөц газар
(БНГ) бол хүн ба зэрлэг амьтдын хувьд онцгой чухал экосистем юм. Энд цөлийн хээр болон бартаа бүхий уул нурууд нь далайн түвшинээс дээш 1600-2400 метрт оршдог. Тост, Тосонбумбын Нурууны БНГ нь зэрлэг амьтдын хувьд чухал корридор нутаг болж баруун өмнө хэсгээрээ Говийн Их Дархан Цаазат газартай, хойд хэсгээрээ Говь Гурвансайханы БЦГ – тай хиллэдэг. Эдгээр 3 хамгаалалттай газар нутаг нь Дэлхийн Цоохор Ирвэс түүний экосистемийг хамгаалах хөтөлбөр (GSLEP) – д Монгол Улсын Засгийн Газраас тогтоосон Монгол орны цоохор ирвэсний хамгаалбал зохих чухал газар нутаг бүхий Өмнийн Говийн ландшафтад (82000 km 2 ) багтсан юм.

хамгаалалттай газар
0
метр өндөрт
~ 1600
км2
81000

Хамгааллын аргууд

Ландшафтын хамгааллын арга нь цоохор ирвэс шиг том махчин амьтдыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай. Цоохор ирвэсийн нэг бодгаль нь л гэхэд томоохон хэмжээний газар нутгийг эзэмшдэг. Жишээ нь, Өмнөговь аймагт эр ирвэс дунджаар 200 км2, эм нь 140 км2 талбайг эзлэн амьдардаг. Иймээс Өмнөговийн цоохор ирвэсийг хамгаалахын тулд 1000 км2 -аас дээш газар нутгийг хамгаалах шаардлагатай болж байгаа юм. Ийм өргөн уудам газар нутгийг хамгаалахын тулд тухайн амьдрах орчнуудын хоорондын холбоог нээлттэй байлгаж, хүн зэрлэг амьтдын эв найрамдалтай зэрэгцэн орших арга барилыг хангах нь чухал юм. Энэ утгаараа ИХС Тост, Тосонбумбын Нурууны хамгааллыг Урт хугацааны экологийн судалгааны хөтөлбөр, нөхөрлөлд түшиглэсэн Ирвэс Энтерпрайз, Малын Даатгал, Хашаа хороо, Тост Тосонбумбын нурууны БНГ-ын чадавхийг дээшлүүлэх, Эко аялал гэсэн олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамгааллын үйл ажиллагааг явуулж байна.  

2021- 2025 онуудад Тост, Тосонбумбын Нурууны БНГ дахь хамгааллын зорилго нь судалгаа, хамгааллын нэгдсэн стратегийг хэрэгжүүлж Тост дох хамгааллын үйл ажиллагааг улам бэхжүүлэхийг зорьж байна. Үүнд цоохор ирвэсний экологийн талаарх одоогийн мэдлэгийг урт хугацааны судалгааны хүрээнд улам баяжуулах, Тост, Тосонбумбын Нурууны БНГ-ын ажилчдыг чадавхижуулах, нөхөрлөлийн хариуцан хамгаалах газар нутгаар дамжуулан нөхөрлөлд суурилсан хамгааллын ажлыг дэмжих, Тост Тосонбумбын Нурууны БНГ ба Өмнийн говийн ландшафтын хоорондын уялдаа холбоог бий болгох гэх мэт гол хүчин зүйлүүдэд анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна. Эдгээр хүчин зүйлсүүд нь Тост Тосонбумбын Нурууны БНГ- ын хамгааллын цогц стратеги болж байгаа юм. 

Хөтөлбөрүүд

Цоохор ирвэсний урт хугацааны экологийн судалгааны хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тостын нуруунд БОАЖЯ, АНУ-н Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан (Snow …

Бидний хойч ирээдүй болсон сургуулийн сурагчдад энгийн ойлгомжтой хэлбэрээр байгаль орчны мэдээлэл сургалтын хөтөлбөрт нэн ховор байдаг ба хэдийгээр дунд сургуулийн багш, …

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост Тосонбумбын нурууг УИХ-ын 92 дугаар тогтоолоор 2016 онд Байгалийн нөөц газрын (БНГ) ангиллаар улсын тусгай …

Цоохор Ирвэсний экологийн урт хугацааны цогц судалгааны ажлын хүрээнд малчид малаа ирвэс болон чононд бариулсан тохиолдол олноор бүртгэгдэж байна. Жишээ нь 2009 …

Монгол оронд одоогийн байдлаар нэн ховордож улаан номонд орсон дархан цаазат амьтнаас бусдад учруулсан хохирлыг улсаас нөхөн төлж өгөх систем бий болоогүй, …

Close Search Window