Нөхөрлөлийн Хариуцан Хамгаалах Газар Нутгийн Хамгаалал

Үйл ажиллагаа

2009 оноос хойш ИХС нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн нутаг бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглан хамгаалах, хууль эрхзүйн хувьд орон нутгийн засаг захиргаатай хамтран тэднийг дэмжин ажиллаж ирсэн билээ. Одоогийн байдлаар бид ирвэстэй нутгийн 30 гаруй нөхөрлөлийн хариуцан хамгаалах газар нутгийн (ХХГН) эрх зүйн орчныг сайжруулах, тэдний чадавхийг дээшлүүлэх талаар хамтран ажиллаж байна.

Нөхөрлөлүүд ХХГН дахь байгалийн нөөц, зэрлэг амьтныг хамгаалахад үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ өөрсдийн амьдарч буй газар нутгаа зөв зохистой ашиглан хамгаалж, тогтвортой амьжиргаагаа эрхлэхэд хөшүүрэг болох гишүүдийн өрхийн орлогыг дэмжих Ирвэс Энтерпрайз, Сүү цагаан идээ гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Мөн нөхөрлөлийн ХХГН –ийн менежментийг сайжруулахад тэдний чадавхийг дээшлүүлэх ажлын хүрээнд ХХГН-ийн менежментийн төлөвлөгөө гаргах, олон талын оролцоотой байгаль хамгаалах гэрээ байгуулж ажиллах, нөхөрлөлийн ахлагч байгаль хамгаалагч нарт сургалт явуулах гэх мэт ажлуудыг хийдэг.

Хамгааллын арга барил

ИХС-тай хамтран ажиллаж буй нөхөрлөлүүдийн хариуцан хамгаалах нийт газар нутгийн хэмжээ 800-1000 км кв ирвэсний амьдрах орчинтой давхцаж байгаа ба нийт ирвэстэй нутгийн 12%-ийг эзлэж байгаа юм.

Бэлчээр

Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх

ХХГН

ХХГН-ийн хууль ёсны эрхийг баталгаажуулах

амьжиргаа

Байгаль хамгааллыг малчдын амьжиргааг дэмжихтэй холбох

Нөхөрлөлийн Хяналт

Зэрлэг ан амьтдын популяци, хууль бус үйл ажиллагаанд нөхөрлөлийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх

Дасан зохицолт

Уур амьсгалын өөрчлөлтөд нутгийн иргэд ухаалгаар дасан зохицож, тэдний даван туулах чадварыг нэмэгдүүлэх

P1060806 copy
12924487_132511367144437_3771329184472872060_n
M9 Kullu monitor credit copy

2021-2025 онд НХХГН-дахь хамгаалалыг бэхжүүлэхийн тулд доорхи стратегиудыг тавин ажиллаж байна.

Стратеги 1:

НХХГН –ийн бүс нутгийн болон орон нутгийн төлөвлөгөөг бий болгож оролцооны арга дээр суурилсан хяналт, үнэлгээний механизмыг хөгжүүлэх

СТРАТЕГИ 2:

НХХГН –н бэлчээрийн менежментийг сайжруулах стратегийг нутгийн иргэдийн оролцоотойгоор боловсруулж хэрэгжүүлнэ. Ингэснээр уулын туруутан амьтдын популяцийг дэмжиж малчид болон зэрлэг амьтдын бэлчээрийн өрсөлдөөнийг багасгана.

СТРАТЕГИ 3:

Нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих Ирвэс энтерпрайз гэх мэт хөтөлбөрүүд болон орон нутгийн байгаль хамгаалах ажлын хоорондын уялдаа холбоог сайжруулах

СТРАТЕГИ 4:

Нөхөрлөлийн дундын санг дэмжих замаар нөхөрлөлийн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх механизмыг сайжруулах (амьжиргаа дээшлүүлэх төслүүдийн хүрээнд нөхөрлөлийн санг хөгжүүлэх)

СТРАТЕГИ 5:

Орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагааг сайжруулах

СТРАТЕГИ 6:

НХХГН-ын эрх, статусыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Хөтөлбөрүүд

Ирвэс Хамгаалах Сан нь 2007 оноос хойш дэлхийд ховордсон цоохор ирвэс бүхий нутагт амьдардаг малчдын дунд ирвэс түүний идэш тэжээлийг хамгаалах, ирвэс …

Цоохор ирвэсний амьдрах орчин ихэвчлэн малын бэлчээртэй давхцаж малчид ямар нэгэн байдлаар энэхүү зэрлэг амьтантай зохицон амьдрах нөхцөл байдал бий болдог. Тиймээс …

Ирвэс Энтерпрайз хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн ба  ирвэстэй нутгийн малчдыг ирвэс хамгаалах ажилд татан оролцуулахын тулд тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэн урамшуулах …

Close Search Window