Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост Тосонбумбын нурууг УИХ-ын 92 дугаар тогтоолоор 2016 онд Байгалийн нөөц газрын (БНГ) ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан билээ. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Их Хурлаас 1992 онд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтанд хамруулна гэсэн зорилгын дагуу хийгдсэн болно. Тост, Тосонбумбын Нурууг улсын тусгай хамгаалалтанд авсан нь манай оронд төдийгүй дэлхийд хэмжээнд ховордсон цоохор ирвэсийг хамгаалахад чухал ач холбогдолтой шийдвэр болсон юм. 

Хамгаалалтанд авсан үеэс энэхүү БНГ-н менежментийн механизмийг бий болгоход ИХС анхаарал хандуулан ажиллаж байгаа ба 2022-2025 оны хамгааллын менежментийн төлөвлөгөөг талуудын оролцоотой хийж 2022 оны 6 сарын 10-ны Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн 6/7-р тогтоолоор батлуулсан юм. Тус төлөвлөгөөнд хамгаалах 5 үнэт зүйлсийг тодорхойлон тэднийг хамгаалах зорилго чиглэлийг үнэлгээ мониторингийн төлөвлөгөөтэй нь хийcэн ба энэ нь БОАЖЯ-наас чиглүүлсэн ТХГН-н менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүйг ашигласан болно. 

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд БНГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаль хамгаалагч мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэхээс гадна хамтын менежментийн механизмыг бий болгох хүрээнд Хамтын Менежментийн Зөвлөлийг байгуулан хамтран ажиллаж байна. 

Comments are closed.

Close Search Window