Ирвэс Хамгаалах Сан нь 2007 оноос хойш дэлхийд ховордсон цоохор ирвэс бүхий нутагт амьдардаг малчдын дунд ирвэс түүний идэш тэжээлийг хамгаалах, ирвэс хүний хоорондын зохицон амьдрах аргыг дэмжих зорилготой хөтөлбөрүүдийг явуулж ирсэн. Үүний нэг нь 2020 оноос хэрэгжиж буй Сүү цагаан идээний хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт Увс, Ховд аймгийн малчдын 7 нөхөрлөлийн 100-118 айл өрхүүд хамрагдаж байгаа ба тэд сүү цагаан идээний нутгийн бренд бий болгож орон нутгийн зах зээлд нэвтрүүлэх зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийг НҮБ-ийн жижиг төслийн санхүүжилтээр эхлэсэн билээ.    Хөтөлбөрийн зорилтууд: 

  • Зах зээлийн чанар стандартад нийцэхүйц цагаан идээний нутгийн бренд бүтээгдэхүүнийг бий болгох
  • Дотоодын зах зээлийг хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөх малчдын нөхөрлөлүүдийг чадавхижуулах
  • Нөхөрлөлийн дундын санг дэмжих механизмыг бий болгон цоохор ирвэс бүхий нөхөрлөлүүдийн хариуцан хамгаалах газрын менежментийг сайжруулах 

 

Тус хөтөлбөрийн хүрээнд өрхийн гишүүдийг сүү цагаан идээ боловсруулах, жижиг бизнесийг хөгжүүлэх сургалтуудад хамруулан, нутгийн бренд бүтээгдэхүүний шошго сав баглаа боодлыг бий болгох, сүү цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмжөөр хангах, нөхөрлөлийн дундын санг малчдын орлогоос хувь оруулж дэмжих механизмийг бий болгох ингэснээр нөхөрлөлийн хариуцан хамгаалах нутгийн менежмент сайжруулах, дотоодын зах зээлийг хөгжүүлэх гэсэн үйл ажиллагаануудыг явуулдаг юм.     

Хамрах хүрээ: Тус хөтөлбөрт Увс аймгийн Ямаат, Өмнө-Отор, Хойт-Отор нөхөрлөл, Ховд аймгийн Жаргалант-Оргил, Цаст-Ундрага, Бортын Мандал, Ахууна нөхөрлөл, Баян-Өлгий аймгийн Баянхавцал зэрэг нөхөрлөлүүд хамрагддаг ба цаашид Говь-Алтайн нөхөрлөлүүдийг сүү цагаан идээний хөтөлбөрт хамруулах санал хүсэлтийг хүлээн аваад байна.

 

Манай байгууллагын зүгээс: 

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хийх сургалт
  • Бүтээгдэхүүний чанар стандарт, хяналтын сургалт
  • ИХС-с бүтээгдэхүүнд зориулсан сав баглаа боодол болон шошгоор хангах 
  • Бүтээгдэхүүн борлуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдаа, яармагт оролцоход туслалцаа үзүүлэх
  • Зарим нөхөрлөлүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах дэмжлэг үзүүлэн хамтарч байна

 

 

Comments are closed.

Close Search Window