Урт хугацааны экологийн судалгааны хөтөлбөр
Цоохор ирвэсний урт хугацааны экологийн судалгааны хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тостын нуруунд БОАЖЯ, АНУ-н Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан (Snow Leopard Trust) зэрэг гадаад дотоодын байгууллагуудтай хамтран 2008 оноос эхлэсэн хэрэгжүүлж байна. Энэхүү судалгааны хөтөлбөр нь олон улсын хэмжээний хөтөлбөр ба монгол орны цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч амьтдын биологи, экологийн судалгааг орчин үеийн техник технологи ашиглан судалж байгаа явдал юм.
Энэ ажлын хүрээнд цоохор ирвэсний нүүдэл, шилжилт хөдөлгөөн, зан төрх, үржил хөгжил, амьдрах орчин түүний сонголт зэрэг цогц судалгаануудыг орчин үеийн арга зүй технологийг (сансрын дохиолол бүхий GPS хүзүүвч зүүх, автомат камер тавих) ашиглан амьтны тархац тоо толгойг гаргаж ирэхээс гадна экологийн олон асуудалд хариу олохоор бэлчээр, зэрлэг амьтны өвчлөл идэш тэжээлийн гэх судалгаануудыг цогцоор нь явуулж байна.
Энэхүү судалгаанд дотоод гадаадын олон судлаачид оролцож судалгаагаа хийдэг ба 2022 оны байдлаар нийт 42 гадаад дотоодын оюутнууд Доктор, Магистерийн зэрэг хамгаалахаас гадна тусгай хамгаалалттай газруудын мэргэжилтэн, биологчид, байгаль хамгаалагчид, их сургуулиудын оюутнуудыг судалгааны шинэлэг аргазүйд сургах сургалтуудыг явуулдаг.
Судалгаа, шинжилгээний хөтөлбөр
/Тост ТБНГ болон ойролцоох салбар уулс/
Байршил илгээгч хүзүүвч ашигласан зэрлэг амьтны орон зайн судалгаа
Хөдөлгөөн мэдрэгч камер ашиглан зэрлэг амьтны популяцийг хянах судалгаа
Уулын туруутны тоо толгойн судалгаа
Бусад судалгаа
Амьтны орон зайн ашиглалтын судалгаа
Байршил илгээгч хүзүүвч нь тухайн амьтдын нүүдэл шилжилтийн хэв маяг, амьдрах орчны сонголт, эзэмшил нутаг зэрэг орон зайн ашиглалтын хэв маяг болон идэвх, идэш тэжээлийн хамаарлыг судлах зорилготой. Цоохор ирвэсэнд хүзүүвч зүүн судлах нь байгалийн зан төрхөд нөлөөлөлдөггүй болох нь шинжлэх ухааны бусад судалгаагаар батлагдсан.
Энэ судалгааны хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран цоохор ирвэс, янгир ямаа болон гэрийн малд байршил илгээгч хүзүүвч зүүн тэдний хоорондын хамаарлыг судлахаар ажиллаж байна.

Уулын туруутны тоо толгойн судалгаа
Өндөр уулын экосистемийн туруутан амьтдын хамгийн гол төлөөлөл болох янгир ямаа, аргаль хонь зэрэг нь тухайн экосистемийн бүтэц, үйл ажиллагаанд нөлөөлж байдаг томоохон төлөөлөгчид болдог. Цоохор ирвэсний идэш тэжээл бологч зүйлийн элбэгшил, тархалтын талаарх мэдлэг нь түүний экологийн талаарх мэдлэг цаашлаад хамгааллын үр дүнд чухал ач холбогдолтой. Бид 2014 оноос хойш Тост, Тосонбумбын нуруу, Ноён уул, Нэмэгтийн нуруу, Гилбэнт Сэврэйн уулс, Зөөлөнгийн нуруу болон Гурван сайхан зэрэг уулсад туруутан амьтдын зан төрхийн онцлогоос хамаарсан хугацаанд янгир, аргалийн тоо толгойг “ХОС АЖИГЛАГЧИЙН” арга зүйгээр мониторинг судалгааг гүйцэтгэж байна. 2019 оноос эхлэн эм янгирт ноогдох төлийн судалгааны өгөгдөл цуглуулан янгирын үржлийн өөрчлөлтөд хяналт тавьж эхэлсэн /2022 оноос тухайн судалгаанд Distance sampling арга зүйг ашиглаж байна/. Залуу бодгалиудын мэнд үлдэлт, бие гүйцэх, шилжилт хөдөлгөөн, махчлал, хур тунадас зэрэг байгалийн хувьсагчаас хамааран өөрчлөгдөж буй олон талт экологийн судалгааг явуулж байна.

Популяцийн тоо толгойн судалгаа