Тост Тосонбумбын нурууны БНГ-н чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост Тосонбумбын нурууг УИХ-ын 92 дугаар тогтоолоор 2016 онд Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан билээ. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Их Хурлаас 1992 онд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалттай статусын аль нэгэн хэлбэрт хамруулна гэсэн зорилгын дагуу хийгдсэн болно. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэгч ТХГН – ийн Үндэсний хөтөлбөр нь энэхүү заалтыг хэрэгжүүлсэн төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэсний голомт нутгийг хамгаалалтанд авснаараа онцлог юм.

Хамгаалалтанд авсан үеэс энэхүү БНГ-н менежментийн механизмийг бий болгоход ИХС анхаарал хандуулан дэмжиж ажилладаг. Мөн БНГ-ын 2022-2025 оны хамгаалалын менежментийн төлөвлөгөөг талуудын оролцоотой хийж 2022 оны 6 сарын 10-ны Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн 6/7-р тогтоолоор батлуулсан нь тус БНГ-ын цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Тус төлөвлөгөөнд хамгаалах 5 үнэт зүйлсийг тодорхойлон тэднийг хамгаалах зорилго чиглэлийг үнэлгээ мониторингийн төлөвлөгөөтэй нь хийж гүйцэтгэсэн нь БОАЖЯ-наас чиглүүлсэн ТХГН-н менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүйг ашигласан болно.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд БНГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаль хамгаалагч мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэхээс гадна хамтын менежментийн механизмыг бий болгох хүрээнд Хамтын Менежментийн Зөвлөлийг байгуулан хамтран ажиллаж байна.

Хамтран ажиллах