Эко зуслан хөтөлбөр

Цоохор ирвэстэй нутгийн дунд сургуулийн сурагчдад зориулан байгаль орчинтой танилцах Эко-аялал нэртэй хүүхдийн зуны зусланг 2013 оноос эхлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост Тосонбумбын Нурууны Байгалийн Нөөц газарт ИХС-ын судалгааны төвийг түшиглэн жил бүрийн 6-р сард зохион байгуулдаг. Одоогоор Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нийт 200 гаруй хүүхдүүдэд энэхүү хөтөлбөрт хамрагдаад байна.

5 өдөр цоохор ирвэсний амьдрах орчинд явагддаг энэхүү сургалт нь сурагчдад ан амьтан түүний оршин тогтнох үндэс, өвс ургамал, ус булаг, байгалийн тогтоц гэх мэт олон төрлийн мэдээллийг байгаль дээр энгийн аргаар сонирхолтой хэлбэрээр авах боломж олгож байгаа ба хүүхдүүдийг төрсөн нутаг ус , байгаль орчиндоо ээлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хөтөлбөрийн зорилго нь

Байгальд ээлтэй жишиг аялалыг бий болгох (хог хаягдалгүй гм)

Байгаль хамгааллын боловсролыг өргөн дэлгэр түгээх

Багш нарын ур чадварыг дээшлүүлэх

Багш нарын ур чадварыг дээшлүүлэх

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН АЖЛЫН ДЭВТЭР ТАТАН АВАХ

Эко зуслан

Хамтран ажиллах